Харилцаа холбоо, мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийн радио спектр, цахилгаан соронзон зохицлын техникийн ерөнхий шаардлага MNS 6497:2015

Зохиогч:  Ж.Жавзансүрэн

Хамтран зохиогч: [Ч.Оюу:J.RC25]

Үйл явц: Боловсруулсан

Бүтээлийн товч тайлбар: Радио спектр, цахилгаан соронзон зохицлыг хангах 30МГц-ээс 6ГГц давтамжинд ажиллах харилцаа холбоо, мэдээллийн технологийн  тоног төхөөрөмжийн техникийн шаардлагуудыг тогтоосон.

Энэхүү стандартыг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх харилцаа холбооны болон мэдээллийн технологийн тоног төхөөрөмжийг үйлдвэрлэгчид, нийлүүлэгчид заавал мөрдөх бөгөөд ХХЗХ нь тус стандартыг үндэслэн баталгаажуулалтын үйл ажиллагааг зохион байгуулна. 

Монгол улсын давтамж төлөвлөлтөөс зөрсөн, цахилгаан соронзон зохицлын шаардлагыг хангахгүй бусад системд нөлөөлж болох техник үзүүлэлттэй, хэрэглэгчдийн эрүүл ахуйг ноцтой зөрчсөн хуурамч бүтээгдэхүүн, техник  зах зээлд гарахаас урьдчилан сэргийлэх, тогтсон журмын дагуу ажиллаж байгаа системүүдэд шинээр орж ирж буй техник технологийн нөлөөлөл байхгүй байх нөхцлийг бүрдүүлэх ач холбогдолтой. 

-       Цахилгаан соронзон зохицол, интерференци, цахилгаан соронзон нөлөөллийн тэсвэрлэх чадвар, цахилгаан соронзоэн цацаргалтын болон тэсвэрлэх чадварын хязгаар, хүчдлийн өөрчлөлтийн хэлбэрүүд зэрэг стандартад хэрэглэгдсэн 34 үндсэн нэрийн тодорхойлолт,

-       Сорилын дохио, зөвшөөрөлгүй давтамжийн зурвас, хэвийн хэмжилтийн модуляц, хэмжилтийн ерөнхий зохион байгуулалт, хэмжилтийн үе дэх тоног төхөөрөмжийн байршуулалт зэрэг сорилын ерөнхий нөхцлийн тодорхойлолт

-       үзүүлэлтийн үнэлгээ, шалгуур , хэмжилтийн хэрэглээний тойм

-       Цахилгаан соронзон  цацаргалтын хязгаар, тэсвэрлэх чадварын хязгаарыг нэгдсэн хүснэгтээр

-       Дамжууллын саад ба цацаргалтын саадыг  хэмжих арга

зэргийг багтаасан нийт 48 хуудас үндсэн бичиглэлтэй ба  товчилсон үгийн жагсаалт, ETSI EN 301 489 x бүл стандартын жагсаалт, сорилын орчны унтралтын хэмжилт, хэвийн хэмжилтийн горимд хэрэглэгдэх сорилын хэрэгслүүд, салаалах ба нэгтгэх хэлхээ -CDN, эсэргүүцлийн тогтворжуулах хэлхээ зэргийг тодорхойлсон нийт 20 хуудас бүхий хавсралтаас тогтоно. 

Хэвлүүлсэн газар: СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

Хэвлүүлсэн огноо: 2015/03/25

Хуудасний тоо: 68

Түлхүүр үг: #радио спектр #цахилгаан соронзон үйлчлэлийг тэсвэрлэх чадвар #Цахилгаан соронзон зохицол #цахилгаан соронзон интерференци


Бүтээл нэмсэн:Ж.Жавзансүрэн

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019