"Сэргээгдэх эрчим хүч, үйлдвэр экологийн" сургалт, дадлагын полигоны макет

Зохиогч:  О.Батжаргал

Хамтран зохиогч: [О.Батжаргал:M.IE14],[М.Нүүдэл:M.IE30],[Х.Энхжаргал:M.IE01],[Д.Хишигсайхан:M.TP06]

Үйл явц: Үзэсгэлэнд тавигдсан

Бүтээлийн товч тайлбар:

ШУТИС-ийн ЭХС нь Монгол Улсын эрчим хүчний хангамжид сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлж / их чадлын салхин парк, нарны цахилгаан станц, усан цахилгаан станцууд байгуулах гэх мэт /, эрчим хүчний хангамжийн бүтцийг сайжруулах, хөдөөг цахилгаанжуулахад сэргээгдэх эрчим хүчийг өргөн ашиглах замаар экологийн тэнцвэртэй байдлыг хангах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэх, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах нөхцөлийг бүрдүүлэх  мэргэжлийн чадварлаг сэргээгдэх эрчим хүч болон үйлдвэрийн экологийн инженерүүдийг бэлтгэх үндсэн сургалтын томоохон бааз байгуулах зорилгоор Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд, Хэрлэн голын хөвөөнд 3 га  газарт сургалт, дадлагын полигон байгуулж байна.

Сургалт, дадлагын полигон нь үндсэн хоёр хэсгээс бүрдэнэ. Үүнд:

Ø   Туршилтын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон техникийн өрөө болон оюутан багш нарын байрлах нарны халаалттай барилга

Ø   Судалгааны багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон туршилт- судалгааны талбай.

 Дээрх сургалт, дадлагын полигоныг олон нийтэд сурталчилан, таниулах зорилгоор гадна харагдах байдлыг архитектурын төлөвлөлтийн дагуу 1500*1200 харьцаатайгаар макет байдлаар хийсэн болно.

Хэвлүүлсэн газар: “АСЕМ: Монгол Улс– Сэргээгдэх эрчим хүчний өлгий нутаг” олон улсын хурал

Хэвлүүлсэн огноо: 2015/05/22

Хуудасний тоо: 2

Түлхүүр үг: #3 га газар #хэмжилтийн төхөөрөмжүүд #Нарны халаалттай дадлагын байр #Туршилтын талбай

Хавсаргасан файл:


Бүтээл нэмсэн:О.Батжаргал

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019