Гулыга А. Кант

Зохиогч:  Б.Наранбаатар

Хамтран зохиогч: [А.Энхбаатар:K.SS01],[Б.Наранбаатар:K.SS56]

Үйл явц: Бичиж хэвлүүлсэн

Бүтээлийн товч тайлбар:

Кантын гносеологи дахь гол зүйл болох ухамсрын идэвхит чанарын тухай үзэл санааг ойлгож хүчрэхгүй. Чухам уг үзэл санаанд л тэрбээр өөрийнхөө гол гавьяаг олж хардаг. Тэр байтугай философи дахь үйл хэргийг орвонгоор нь эргүүлсэн гэж үзэн Коперниктой өөрийгөө зүйрлэж байв: урьд нь бидний мэдлэг юмстайгаа таарч тохирч үүсэх ёстой гэж үзэцгээж байв. Кант болохоор юмс бидний мэдлэгтэй таарч тохирох ёстой гэв.

Хачирхалтай сонсдох ч хачирхаж гайхах хэрэггүй: юмс бол сэтгэлгээг бургилуулж, шинэ зам руу хөтөлдөг. Кантын эрс шаардаад буй шинэ зүйл гэвэл ухамсрын идэвхитэй үүрэг ролийг хүлээн зөвшөөрөх явдал юм. Кантаас өмнөх бүх философи нь хүний оюуныг үзэхдээ жам ёсоороо юмуу ид шидийн хүчээр буй болсон үзэл санаанууд хурах идэвхигүй сав мэт боддог байв. Идеалистууд ч, материалистууд ч энэ дутагдлыг тээж байв. Кант эрс томьёоллоороо энэхүү дутагдлыг бүр нугалж орхисон нь судлагдхуунаа чигээр нь болгохын тулд нөгөө тийш нь нугалах хэрэгтэйг сануулах сайхан санаа өвөрлөсөн юм. Харин Кантаас өмнөх танин мэдэхүйн онол дахь илт “нугалаа” бүгд нэг тийшээ байсан ажээ.

Хэвлүүлсэн газар: Монсудар

Хэвлүүлсэн огноо: 2015/05/06

Хуудасний тоо: 300

Түлхүүр үг: #бие хүний үзэл санаа #оюун ухааны өөрийн шүүмжлэл


Бүтээл нэмсэн:Б.Наранбаатар

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019