Богино зайн утасгүй төхөөрөмжинд тавигдах техникийн шаардлага, сорилтын аргууд MNS 6545:2015

Зохиогч:  Ж.Жавзансүрэн

Хамтран зохиогч:

Үйл явц: Боловсруулсан

Бүтээлийн товч тайлбар:

Радио давтамжийн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг богино зайн утасгүй төхөөрөмжүүдийн (SRD) төрөл олширч, гаралтын чадлууд нэмэгдэж, баталгаажаагүй төхөөрөмжүүд ихээр импортлогдож албан ёсоор зөвшөөрөл аван үйл ажиллагаа явуулж буй зарим үйлчилгээнүүдэд харилцан нөлөөлөл ихээр үүсгэх болсон. Иймээс богино зайн утасгүй холбооны төхөөрөмжүүдийн радио давтамжийн зурвасын зохицуулалт, техникийн нөхцөл шаардлага, баталгаажуулалтын хэмжилт хийх аргачлал стандартыг гаргах зайлшгүй шаардлага гарч байна.

Ахуйн хэрэглээ болон үйлдвэрлэлийн зориулалттай, 9 кГц-ээс 246 ГГц давтамжийн цараанд ажиллах, богино зайн утасгүй холбооны төхөөрөмж ба түүний дагалдах хэрэгслийн ажлын давтамж, тогтворжилт, гаралтын зөвшөөрөгдөх хамгийн их чадал, зурвасын гаднах цацаргалт, үйлдвэрлэлийн шуугиан, гадны цахилгаан соронзон үйлчлэлийг тэсвэрлэх хязгаар зэрэг цахилгаан соронзон зохицлыг хангахад чиглэсэн үзүүлэлтэнд тавигдах шаардлагыг тодорхойлно.

Энэ стандартыг 9 КГц-ээс 25 МГц давтамжинд ETSI EN 300 330-1, 25 МГц-ээс 1000 МГц –ийн давтамжинд  ETSI EN 300 220-1, 1 ГГц - 40 ГГц-ийн  давтамжинд ETSI EN 300 440-1 ,  40 ГГц- 246 ГГц-ийн  давтамжинд ETSI EN 305 550-1 зэрэг Европын Холбооны Цахилгаан Холбооны Стандартчилалын Хүрээлэнгийн радио спектр ба цахилгаан соронзон зохицол (ERM); Богино зайн утасгүй холбооны төхөөрөмжийн бүл стандартууд ба  ERC-ийн Богино зайн утасгүй холбооны төхөөрөмжийн 70-03 зөвлөмж, Турк, Оросын Холбооны улсын 3кГц-ээс -400ГГц-ийн давтамжийн царааны богино зайн утасгүй холбооны төхөөрөмжийн цахилгаан соронзон зохицол: шаардлага ба хэмжих арга стандарт, Европын холбооны CEPT-ийн богино зайн утасгүй холбооны төхөөрөмжийн спектр боломж, түүний үр ашгийг дээшлүүлэх стратегийг боловсруулах тайлан, Богино зайн утасгүй холбооны төхөөрөмжийн ОУЦХБ-ийн Женевт 2014-оны 6-сард зохион байгуулсан семинарын материал зэргийг харьцуулан  судлаж  боловсруулав. 

Сонгон мөрдөх  стандарт

Хэвлүүлсэн газар: Монгол улсын стандартчилал Хэмжил Зүйн Үндэсний төв

Хэвлүүлсэн огноо: 2015/12/25

Хуудасний тоо: 105

Түлхүүр үг: #давтамжийн өөрчлөгдөх чадвар #хэмжилтийн хэрэгсэл #DSSS #FHSS #утасгүй мэдрэх систем #замчлах ба чиглүүлэх #дууны утасгүй төхөөрөмж #сорилтын антен


Бүтээл нэмсэн:Ж.Жавзансүрэн

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019