Онлайн сургалтын агуулга хөгжүүлэх арга зүйн судалгаа

Зохиогч:  Ж.Алимаа

Хамтран зохиогч:

Үйл явц: Бичиж хэвлүүлсэн

Бүтээлийн товч тайлбар:

Диссертацийн ажлаар онлайн сургалтын агуулга хөгжүүлэх, агуулгаар сургалт зохион байгуулж хэрэгжүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох судалгаа хийж, сургалтын уламжлалт агуулга, материалыг онлайн хэлбэрт шилжүүлэх арга зүй боловсруулах, онол, арга зүйн үндэслэлийг системтэйгээр авч үзэж хэрэгжүүлэх,турших, онлайн хичээлийн агуулга хөгжүүлэх аргачлал, төлөвлөлт, хөтөлбөр зэргийг боловсруулж, загвар хичээл бэлтгэн практикт турших ажлыг их сургуулийн түвшний хичээлийн жишээн дээр хийсэн. Энэхүү судалгааны ажил нь удиртгал, 2 бүлэг, нэгдсэн дүгнэлт, товчилсон үгийн тайлбар, нэр томьёоны тайлбар, номзүй, хавсралт гэсэн бүтэцтэй нийт 192 хуудас ажил болно. Ажил нь 40 хүснэгт, 66 зураг, схем, диаграмм болон мультимедиа интерактив боломж бүхий онлайн хичээлээс бүрдэж байна. Судалгааны ажлын үр дүнгийн талаар олон улсын 3, дотоодын 13 хэвлэлд өгүүлэл нийтлүүлж, олон улсын шинжээчийн сертификат авсан болно. 

Хэвлүүлсэн газар: ШУТИС-ийн хэвлэх үйлдвэр

Хэвлүүлсэн огноо: 2013/06/17

Хуудасний тоо: 190

Түлхүүр үг: #БАГШ #ОЮУТАН #БЭЛЭН БАЙДАЛ #АЛГОРИТМ #ҮНЭ ЦЭНИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ ХЭРЭГСЭЛ #ИНТЕРАКТИВ ЗАГВАР #ТЕХНОЛОГИ


Бүтээл нэмсэн:Ж.Алимаа

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019