Парис хотын өнгөрсөн, одоо, ирээдүй / ISBN978-99929-6-897-0

Зохиогч:  С.Амгалан

Хамтран зохиогч:

Үйл явц: Бичиж хэвлүүлсэн

Бүтээлийн товч тайлбар: 2015 онд ШУТИС ба Ла Виллетийн Архитектурын Сургуулийн Архитектур, хот төлөвлөлтийн мэргэжлийн багш, оюутнууд Парис хотын архитектур, хот төлөвлөлт, хот байгуулалтын тухай хамтарсан сургалт, судалгаа явуулж хотын түүх, одоогийн хөгжил, дэвшил төдийгүй тулгарч буй асуудал бэрхшээлүүдтэй ч танилцан мэргэжлийн судалгаа, шинжилгээ гүйцэтгэсэн юм.
Парис хотын Арсеналь Павлионь
(Pavillon de l'Arsenal) дахь хотын түүх, архитектур, хот байгуулалтын музейг үзэж танилцсан мэдээлэлд үндэслэн энэхүү хураангуй номыг эмхэтгэн гаргалаа. Эх зургуудыг дуурайн зурсан бөгөөд цаашид дэлгэрэнгүй судлахаар сонирхсон хэн бүхэнд сурвалж болох нэрсийг латин үсэгээр бичигдсэн хэлбэрээр нь дурьдаж, зургийн тайлбаруудыг хавсаргав.
Архитектур, хот байгуулалтын баялаг түүхтэй өрнийн гайхамшигт хот Парисийн тухай өнгөрсөн, одоог хураангуйлсан бага боловч эмхэтгэл мэдээлэлтэй танилцаад хот суурингийн хэтийн ирээдүйн талаар эрэгцүүлэн тунгаахад тань нэмэр болог хэмээн энэхүү номыг танилцуулж байна.

Хэвлүүлсэн газар: Улаанбаатар хот, "Интерпресс" ХХК

Хэвлүүлсэн огноо: 2016/09/01

Хуудасний тоо: 100

Түлхүүр үг: #парис #хот төлөвлөлт #хот


Бүтээл нэмсэн:С.Амгалан

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019