Өргөн зурвасын утасгүй хандалтын төхөөрөмжийн техникийн шаардлага MNS 6527:2015

Зохиогч:  Ж.Жавзансүрэн

Хамтран зохиогч: [П.Ууганбаяр:J.RC30]

Үйл явц: Боловсруулсан

Бүтээлийн товч тайлбар:

“Монгол Улсын өндөр хурдны өргөн зурвасын сүлжээний үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх ажил эрчимтэй явагдаж байгаагийн зэрэгцээ хэрэглээний хурд хүртээмжийг улам бүр нэмэгдүүлэх  хэрэгцээ, шаардлага өнөөгийн амьдралаас урган гарч байгаа билээ. Үүнтэй уялдан интернэтийн үйлчилгээг хэрэглэгчид хүргэх утасгүй хандалтын төрөл бүрийн сүлжээг байгуулан түүндээ олон төрлийн суурин болон зөөврийн утасгүй төхөөрөмжүүдийг ашиглаж байна. Үйлчилгээ үзүүлэгч компаниуд болон хэрэглэгчид мөн тэдгээрийн дунд уг үйлчилгээнд ашиглагдах тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэгчид нь өөр өөрийн сонголтоор төрөл бүрийн тоног төхөөрөмжүүдийг зах зээлд нийлүүлж байна. Энэ байдлыг нэг мөр болгон манай улсад ашиглах тоног төхөөрөмжид тавигдах үндсэн шаардлагыг тогтоох, хоорондын харилцан нөлөөлөлгүйгээр сүлжээ зохион байгуулах   зайлшгүй хэрэгцээ шаардлага байгаа юм.  Энэхүү стандартыг боловсруулах явцад Европын цахилгаан холбооны байгууллагаас батласан IEEE 802.15.1, IEEE 802.11 a,b,g,n,ac, IEEE 802.16 a,e, m стандартуудыг судлан тэднээс WiMAX, WiFi, Bluetooth технологиудын техник үзүүлэлтүүдийг стандартын төсөлд тусгасан бөгөөд Белорусь улсын утасгүй өргөн зурвасын төхөөрөмжийн стандартыг харгалзан боловсруулсан.

Сонгож мөрдөх стандарт

Хэвлүүлсэн газар: Монгол улсын стандартчилал Хэмжил Зүйн Үндэсний төв.

Хэвлүүлсэн огноо: 2015/10/01

Хуудасний тоо: 36

Түлхүүр үг: #Тархмал спектр #Зөвшөөрөлгүй ялгарал #Bluetooth #WLAN #WiMAX #Зурвасын гаднах цацаргалт


Бүтээл нэмсэн:Ж.Жавзансүрэн

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019