Хүний биед ойр хэрэглэдэг утасгүй холбооны төхөөрөмжийн нөлөөллөөр үүсэх онцгой шингээлтийн хэмжээг тодорхойлох арга (30МГц-ээс 6 ГГц-ийн давтамжийн цараанд)

Зохиогч:  Ө.Буянхишиг

Хамтран зохиогч: [Б.Отгонбаяр:J.RC01],[Ө.Буянхишиг:J.RC29]

Үйл явц: Боловсруулсан

Бүтээлийн товч тайлбар:

Энэ стандартаар 30 МГц-ээс 6 ГГц-ийн давтамжийн цараанд хүний биед ойр хэрэглэдэг утасгүй холбооны төхөөрөмжийн нөлөөллөөр үүсэх онцгой шингээлтийн хэмжээ (цаашид ОШХ гэх)-г тодорхойлно.

 

Энэ стандарт нь хүний биед 200 мм хүртэлх зайд байрлах өөрөөр хэлбэл, нүүрний өмнө болон гарт барьсан, эсвэл туслах хэрэгслээр биед болон хувцасанд холбосон цахилгаан соронзон орныг цацаргагч бүх төрлийн утасгүй холбооны төхөөрөмжид хамаарна.

 Энэ стандарт нь зөвхөн хөдөлгөөнт гар утас, утасгүй микрофон, нэмэлт өргөн нэвтрүүлгийн төхөөрөмж ба компьютерийн радио нэвтрүүлэгчээр хязгаарлагдахгүй биед суурилуулсан төхөөрөмж, бие-дэмжлэгтэй төхөөрөмж, ширээний төхөөрөмж, нүүрний өмнө тулсан төхөөрөмж, гарт барих төхөөрөмж, зөөврийн компьютер, үе мөчинд төхөөрөмж, олон зурвасын, товчлуур дарж ярьдаг, хувцастай нэгтгэсэн төхөөрөмж зэрэг ерөнхий ангиллын  төхөөрөмжид хамаарна.

Энэ стандарт нь эмчилгээний зориулалттай туяаг цацаргах ба үл цацаргах эмнэлгийн төхөөрөмжид хамаарахгүй.

 Энэ стандарт нь хүний биеэс 200 мм-ээс хол зайд байрлах төхөөрөмжид хамаарахгүй. 

Хэвлүүлсэн газар: Стандартчилал, Хэмжил Зүйн Газар

Хэвлүүлсэн огноо: 2015/03/26

Хуудасний тоо: 52

Түлхүүр үг: #30МГц-ээс 6 ГГц-ийн давтамжийн цараанд #Онцгой шингээлтийн хэмжээ #Утасгүй холбооны төхөөрөмжийн нөлөөлөл


Бүтээл нэмсэн:Ө.Буянхишиг

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019