MNS /IEC 60364-7-710:2014 Барилгын цахилгаан төхөөрөмж. Эмнэлгийн байрны эмчилгээний зориулалттай цахилгаан тоног төхөөрөмжийн байрлалд тавих шаардлага

Зохиогч:  Д.Пүрэвдаш

Хамтран зохиогч: Ч.Нацагдорж, Д.Пүрэвдаш, Т.Чүлтэмдагва

Үйл явц: Боловсруулсан

Бүтээлийн товч тайлбар:

Орчин үеийн эмнэлгийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн өргөн хэрэглээг  эмчилгээ, шинжилгээний арга зүйд нэвтрүүлэхдээ эмнэлгийн ажилтаны болон өвчтөний аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан байх ёстой. Эмнэлгийн өрөөнүүдэд тоног төхөөрөмжийг ашиглах үеийн эмнэлгийн ажилтаны болон өвчтөний аюулгүй байдал баталгаатай байх ёстой. Тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааны ажлын үргэлжлэх хугацаа аюулгүй байдлыг хангах арга хэмжээ нь стандартад тусгагдсан болно. Найдвартай ажиллагаа болон аюулгүй байдлыг улам дээшлүүлэх өөрчлөлтийг хийж болно. Энэ стандарт бүлэг, зүйл, дэд зүйлийн дугаарлалтыг ГОСТ Р 571 стандартын шаардлагыг баримтлан гүйцэтгэлээ. Энэхүү стандарт нь эмнэлгийн ажилтан, өвчтөнүүдийн аюулгүй байдлыг хангахдаа эмнэлгийн өрөөнүүд дэх цахилгаан төхөөрөмжүүдэд тавигдах шаардлагууд нь үйлдвэр аж ахуйн газрын эмнэлэг, эрүүлжүүлэх төвүүд, хувийн эмнэлгүүд, эмнэлгийн үйлчилгээний ажилтануудын өрөөнүүд, шүдний эмнэлгүүд болон эмнэлгийн үйлчилгээ үзүүлж байгаа өрөө, поликлиникд мөрдөгдөнө.

Хэвлүүлсэн газар:

Хэвлүүлсэн огноо: 2014/12/10

Хуудасний тоо: 32

Түлхүүр үг:


Бүтээл нэмсэн:Д.Пүрэвдаш

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019