1. Нүүр хуудас

Систем дээр шинэ өгөгдөл оруулахын тулд дараах алхмыг хийх ёстой. Веб браузерийг нээгээд хаягийн мөрөн дээр дараах веб хуудасны хаягийг бичнэ. Нүүр хуудсан дээр системийн бүх модулиудын сүүлд нэмэгдсэн мэдээллүүд жагсаалт байдлаар харагдах ба түлхүүр үгээр хайлт хийн мөн ерөнхий тайланг графикаар харж болно.

Нүүр хуудасны бүтэц

Нүүр хуудас нь

Сүүлд нэмэгдсэн мэдээ

Энэ хэсгээс сүүлд нэмэгдсэн мэдээнүүдийн гарчиг болон тоймын жагсаалтыг харж болно. Бүртгэлтэй мэдээллүүд дараах категориудад хуваагдах ба холбоос дээр дарж категори тус бүрээр шүүж үзэж болно.

Зарлал, мэдээллийн хэсэг

Нүүр хуудасны энэ хэсгээс мэдээ болон зарлалын чанартай мэдээллүүдийн агуулгыг харж болно. Мэдээллүүдийн тойм нь хэвлэгдсэн огнооны хамт гарах ба “Дэлгэрэнгүй” холбоосыг дарж бүрэн эхээр нь үзэх боломжтой.

Өгөгдлийн статистик мэдээлэл

Системд бүртгэлтэй байгаа мэдээллийг төрлөөр нь ялгаж нийт мэдээлийн хэдэн хувийг ямар төрлийн мэдээлэл эзэлж байгаа (Pie Chart), нийт мэдээний хэдэн хувь нь аль сургуулиас гаралтай (Bar Graph) зэрэг статистик мэдээллийг дараах хэсгээс харж болно.

Бүртгэгдсэн сурах бичгүүд

Систем дээр бүртгэлтэй сурах бичгүүд (бүтээл) - ийн талаарх мэдээллийг энэ хэсгээс олж болно. Бүтээлийн нэр, зохиогч, хуудасны тоо зэрэг тойм мэдээлэл нүүр хуудсан дээр харагдана.

Social Site холбоосууд

Нүүр хуудасны footer хэсгээс системийн social хуудаснуудын холбоосыг олж болно. Facebook хуудас, Twitter хуудас гэх зэрэг холбоосуудын товчлуурууд энэ хэсэгт байрлахаас гадна системийн навигацийн хэсгийг мөн эндээс олж болно.


Facebook Page: http://www.facebook.com/research.edu.mn
Twitter Page: http://twitter.com/research_edu_mn

Энэ social media хуудаснууд дээр шинээр тавигдсан мэдээ мэдээлэл, төсөл хөтөлбөр, бүтээлүүдийн холбоос, товч агуулга тавигдаж мэдээ мэдээллийг цаг алдалгүй түгээж байх юм.


2. Системийн удирдлага

Системд нэвтрэх

Нүүр хуудсан дээр гарч ирсэн дараах цонхон дээр UNIMIS системд ашигладаг багшийн код болон нууц үгээ ашиглан системд нэвтэрч орно. Системд нэвтэрч орсны дараа дараах цонх харагдана.

Эрдэмтэн багш нар системд нэвтэрч орсны дараа өөрийн мэдээллээ засах хэрэгтэй.Өөрийн мэдээлэл засах гэсэн товчин дээр даран дараах цонх руу орно.

Энэ цонхон дээрх талбаруудыг анхааралтай бөглөх хэрэгтэй.

Овог Кирилл үсгээр бичих ёстой
Нэр Кирилл үсгээр бичих ёстой
Хүйс
Нууц үг Урт нь 6 тэмдэгтэээс доошгүй байх ёстой
Утасны дугаар Урт нь 8 тэмдэгтэээс доошгүй байх ёстой
Харъяа сургууль
Цэрэг, цол
Албан тушаал
Зураг

гэсэн талбарууд байна.

Эдгээр талбаруудыг форматын дагуу бөглөөд хадгалах товчийг дарна.

Нууц үг солих

Хэрэглэгч өөрийн нууц үгийг сольж болно. Ингэхийн тулд эхлээд системд нэвтэрч орсон байх шаардлагатай. Системд нэвтэрч орсны дараа дэлгэцийн баруун дээд буланд “Нууц үг солих” гэсэн холбоос гарч ирнэ. Энэ холбоос дээр дарснаар нууц үгээ солих боломжтой.

Дээрх талбаруудыг бөглөөд хадгалах товчийг дарж нууц үгээ солино.

Бүртгэсэн хэрэглэгчдийг жагсаалт байдлаар харах,засах болон устгах

Доорх зурагт системд бүртгэлтэй хэрэгрэглэгчид жагсаалт байдлаар харагдаж байна. http://www.unimis.edu.mn/buteel/account


Эрх бүхий хэрэглэгч системд нэвтэрсэн тохиолдолд энэ жагсаалтын баруун талд дараах холбоосууд үүснэ. Энэ холбоосуудтай ажилласнаар шинэ хэрэглэгч нэмэх, хэрэглэгч хасах болон хэрэглэгчийн мэдээллийг засч болно.

Хэрэглэгч нэмэх

Нэмэх гэсэн холбоос дээр дарах үед дараах цонх гарч ирэх ба энэ цонхны мэдээллийг анхааралтайгаар үнэн зөв бөглөх шаардлагатай. Бүх талбарыг бөглөж оруулсан мэдээллийг шалгаад “Хадгалах” товчийг дарна.

Жишээ:

Хэрэглэгчийн мэдээлэл устгах

Хэрэглэгч устгахыг хүсвэл устгахыг хүссэн хэрэглэгчийн мэдээллийн баруун талд орших Х товчлуур дээр дарна. Энэ товчлуур дээр дарснаар таниас бататгах асуулт асуух ба бататгах асуултын “OK” товчийг дарсан тохиолдолд комманд биелэгдэж хэрэглэгч системээс устах болно.

Хэрэглэгчийн мэдээллийг засах

Хэрэглэгчийн мэдээллийг засахдаа засахыг хүссэн хэрэглэгчтэй харгалзах засах товчийн баруун талаас олж дарна. Ингэснээр хэрэглэгч нэмэх цонхтой ижил цонх гарч ирнэ. Энэ цонхон дээр хүссэн засварыг хийж хадгалах товчийг дарснаар хэрэглэгчийн мэдээллийг засах боломжтой.


3. Бүтээл болон бусад мэдээллийн “Дэлгэрэнгүй” хуудас


- Энэ товчлуур дээр дарж сонгосон мэдээллийг шууд хэвлэж болно.
- Энэ товчлуур дээр дарж сонгосон мэдээллийг электрон шуудангаар илгээж болно.
- Сонгосон мэдээллийн холбоосыг хуулж авах товч
- Сонгосон мэдээллийг засварлах товч
- Сонгосон мэдээллийг устгах товч

4. Бүтээлийн бүртгэл, мэдээллийн удирдлага, модуль хэсгүүд

Бүртгэлтэй хэрэглэгч системд нэвтрэн орсны дараа шинээр бүртгэл хийх боломжтой болно. Баруун гар талд байгаа бүртгэл нэмэх гэсэн хэсэгт байгаа цэснүүдээр багш нар өөрийн бүтээлүүд болон бусдад түгээх мэдээ мэдээллээ системд нэмнэ.

4.1 Мэдээ

Мэдээ нэмэх

Мэдээ мэдээллийн чанартай нийтлэл нэмэхийн тулд http://www.unimis.edu.mn/buteel/News холбоосруу орох хэрэгтэй. Гарч ирэх цонхны баруун талд орших “Бүртгэл нэмэх” гэсэн цэснээс “Мэдээлэл” сонголтыг сонгоно. Ингэснээр дараах цонх гарч ирнэ.

Гарчиг Кирилл үсгээр бичих ёстой, хоосон орхиж болохгүй.
Мэдээний төрөл Дараах төрлүүдээс сонголтыг хийнэ.
  • Уралдаан тэмцээн
  • Олимпиад
  • Олон улсын хурал
  • Зарлал
  • Чөлөөт
  • Эрдэм шинжилгээний хурал
Агуулга Кирилл үсгээр бичих ёстой, хоосон орхиж болохгүй.

Мэдээний гарчиг, төрөл, агуулга зэргийг олгосны дараа “Хадгалах” товчийг дарж шинэ мэдээг нэмнэ. Файл хавсаргах хэсгийг заавал бөглөх шаардлагагүй. Файл хавсаргах шаардлагатай бол “Файл хавсаргах” ногоон товч дээр дарж хавсаргах файлыг сонгож оруулна.

Мэдээг засварлах

Өөрийн оруулсан мэдээ мэдээлэлд засвар оруулах (гарчиг, төрөл, агуулгыг өөрчлөх) – ын тулд өөрийн оруулсан мэдээг http://www.unimis.edu.mn/buteel/News холбоосоос олоод гарчиг дээр дарж дэлгэрэнгүй хэсэгрүү нэвтрэх хэрэгтэй. Дэлгэрэнгүй хэсэгрүү нэвтэрсний дараа мэдээний төгсгөлд орших “Засах” товчийг дарснаар мэдээ нэмэх цонхтой ижил цонх гарч ирэх болно. Энэ цонхон дээр өөрийн хүссэн өөрчлөлтийг нэмээд “Хадгалах” товчийг дарж мэдээг засах боломжтой.

Мэдээг устгах

Хэрэглэгч зөвхөн өөрийн үүсгэсэн мэдээ мэдээллийг устгах боломжтой. Мэдээ устгахын тулд устгахыг хүссэн мэдээллээ http://www.unimis.edu.mn/buteel/News хуудаснаас олж гарчиг дээр нь дарж “Дэлгэрэнгүй” - г үзэх хэрэгтэй. Мэдээний дэлгэрэнгүй хэсэгрүү орсны дараа мэдээний доор орших “Устгах” товчийг дарна.

Устгах товчийг дарсны дараа танаас бататгах асуулт асуух ба энэ асуултанд зөвшөөрч “Устгах” товчийг дарснаар мэдээг баазаас устгах боломжтой.

4.2 Өгүүлэл

Өгүүлэл нэмэх

Өгүүлэл төрлийн нийтлэл нэмэхийн тулд http://www.unimis.edu.mn/buteel/Oguulleg холбоосруу орох хэрэгтэй. Гарч ирэх цонхны баруун талд орших “Бүртгэл нэмэх” гэсэн цэснээс “Өгүүлэл” сонголтыг сонгоно. Ингэснээр дараах цонх гарч ирнэ.

Өгүүлэл нэр Кирилл үсгээр бичих ёстой, хоосон орхиж болохгүй.
Хэвлэлийн нэр Кирилл үсгээр бичих ёстой, хоосон орхиж болохгүй.
Хэвлүүлсэн огноо Хэвлүүлсэн огноог хуанлинаас сонгоно
Хамтран зохиогч Хамтран зохиосон хүний нэрийг бичээд “Enter” товчийг дарна. Хэдэн ч хүний нэрсийг оруулсан болно.
Хуудас дугаар Өгүүлэлийн хуудасны тоог бичнэ.
Өгүүлэл хураангуй Өгүүллийн хураангуйг товч байдлаар бичиж өгнө.
Түлхүүр үг Шаардлагатай бол холбогдох түлхүүрийг “Enter” товч дарж хавсаргаж болно. Хэдэн ч түлхүүр оруулж болно.
Өгүүлэл төрөл Дараах төрлүүдээс сонголтыг хийнэ.
  • Мэргэжлийн түвшинд хянагддаггүй гадаадын сэтгүүл
  • Мэргэжлийн сэтгүүлд өгүүлэл
  • Их сургуулиудын эрдэм шинжилгээний бичиг
  • Олон улсын хурлын эмхэтгэлд бүрэн хэмжээний
  • Олон улсын хурлын эмхэтгэлд хураангуй
  • Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд бүрэн хэмжээний
  • Томсон-Ройтерсийн индекстэй (IF-JCR)
  • Томсон-Ройтерсийн индексгүй (IF-JCR) боловч мэргэжлийн түвшинд хянагддаг
  • Эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд хураангуй
Өгүүлэл зэрэглэл Дараах зэрэглэлүүдээс сонголтыг хийнэ.
  • Гадаад
  • Дотоод

Дээрх талбаруудаас шаардлагатай талбаруудыг бөглөсөний дараа”Хадгалах” товчийг дарж шинэ өгүүлэлийг системд нэмнэ. Файл хавсаргах хэсэгт заавал файл оруулах шаардлагагүй. Файл хавсаргах шаардлагатай бол “Файл хавсаргах” ногоон товч дээр дарж хавсаргах файлыг сонгож оруулна. Файлыг нийтийн хандалтгүйгээр хавсаргахыг хүсвэл “Хавсаргасан файлаа бусдаас нуух уу” гэснийг идэвхижүүлнэ.

Өгүүлэл засварлах

Өөрийн оруулсан өгүүлэлд засвар оруулах(гарчиг, төрөл, агуулгыг өөрчлөх) – ын тулд өөрийн оруулсан мэдээг http://www.unimis.edu.mn/buteel/Oguulleg холбоосоос олоод гарчиг дээр дарж дэлгэрэнгүй хэсэгрүү нэвтрэх хэрэгтэй. Дэлгэрэнгүй хэсэгрүү нэвтэрсний дараа мэдээний төгсгөлд орших “Засах” товчийг дарснаар мэдээ нэмэх цонхтой ижил цонх гарч ирэх болно. Энэ цонхон дээр өөрийн хүссэн өөрчлөлтийг нэмээд “Хадгалах” товчийг дарж өгүүлэлийг засах боломжтой.

Өгүүлэл устгах

Хэрэглэгч зөвхөн өөрийн үүсгэсэн өгүүллийг устгах боломжтой. Өгүүлэл устгахын тулд устгахыг хүссэн мэдээллээ http://www.unimis.edu.mn/buteel/Oguulleg хуудаснаас олж гарчиг дээр нь дарж “Дэлгэрэнгүй” - г үзэх хэрэгтэй. Мэдээний дэлгэрэнгүй хэсэгрүү орсны дараа мэдээний доор орших “Устгах” товчийг дарна.

4.3 Илтгэл

Илтгэл нэмэх

Илтгэлийн төрлийн нийтлэл нэмэхийн тулд http://www.unimis.edu.mn/buteel/Iltgel холбоосруу орох хэрэгтэй. Гарч ирэх цонхны баруун талд орших “Бүртгэл нэмэх” гэсэн цэснээс “Илтгэл” сонголтыг сонгоно. Ингэснээр дараах цонх гарч ирнэ.

Илтгэлийн нэр Кирилл үсгээр бичих ёстой, хоосон орхиж болохгүй.
Хамтран илтгэгч Хамтран илтгэсэн хүний нэрийг бичээд “Enter” товчийг дарна. Хэдэн ч хүний нэрсийг оруулсан болно.
Илтгэсэн хурлын нэр Кирилл үсгээр бичих ёстой, хоосон орхиж болохгүй.
Илтгэсэн огноо Илтгэл тавигдсан огноог хуанлинаас сонгоно
Илтгэлийн хураангуй Илтгэлийн хураангуйг товч байдлаар бичиж өгнө.
Илтгэлийн төрөл Дараах төрлүүдээс сонголтыг хийнэ.
  • Их сургуулийн хэмжээний хурал
  • Дотоодод зохион байгуулсан
  • Үндэсний болон салбарын хэмжээний
  • Үзүүлэн илтгэл
  • Гадаадад зохион байгуулсан олон улсын хурал
  • Бүрэлдэхүүн болон дээд сургуулийн хэмжээний хурал
Түлхүүр үг Шаардлагатай бол холбогдох түлхүүрийг “Enter” товч дарж хавсаргаж болно. Хэдэн ч түлхүүр оруулж болно.

Дээрх талбаруудаас шаардлагатай талбаруудыг бөглөсөний дараа”Хадгалах” товчийг дарж шинэ өгүүлэлийг системд нэмнэ. Файл хавсаргах хэсэгт заавал файл оруулах шаардлагагүй. Файл хавсаргах шаардлагатай бол “Файл хавсаргах” ногоон товч дээр дарж хавсаргах файлыг сонгож оруулна. Файлыг нийтийн хандалтгүйгээр хавсаргахыг хүсвэл “Хавсаргасан файлаа бусдаас нуух уу” гэснийг идэвхижүүлнэ.

Илтгэл засварлах

Өөрийн оруулсан илтгэлд засвар оруулах(нэр, төрөл, товч агуулгыг өөрчлөх) – ын тулд өөрийн оруулсан мэдээг http://www.unimis.edu.mn/buteel/Iltgel холбоосоос олоод гарчиг дээр дарж дэлгэрэнгүй хэсэгрүү нэвтрэх хэрэгтэй. Дэлгэрэнгүй хэсэгрүү нэвтэрсний дараа мэдээний төгсгөлд орших “Засах” товчийг дарснаар мэдээ нэмэх цонхтой ижил цонх гарч ирэх болно. Энэ цонхон дээр өөрийн хүссэн өөрчлөлтийг нэмээд “Хадгалах” товчийг дарж илтгэлийг засах боломжтой.

Илтгэл устгах

Хэрэглэгч зөвхөн өөрийн үүсгэсэн илтгэлийг устгах боломжтой. Өгүүлэл устгахын тулд устгахыг хүссэн мэдээллээ http://www.unimis.edu.mn/buteel/Iltgel хуудаснаас олж гарчиг дээр нь дарж “Дэлгэрэнгүй” - г үзэх хэрэгтэй. Мэдээний дэлгэрэнгүй хэсэгрүү орсны дараа мэдээний доор орших “Устгах” товчийг дарна.

Устгах товчийг дарсны дараа танаас бататгах асуулт асуух ба энэ асуултанд зөвшөөрч “Устгах” товчийг дарснаар мэдээг баазаас устгах боломжтой.

4.4 Бүтээл

Бүтээл нэмэх

Бүтээл төрлийн нийтлэл нэмэхийн тулд http://www.unimis.edu.mn/buteel/Invention холбоосруу орох хэрэгтэй. Гарч ирэх цонхны баруун талд орших “Бүртгэл нэмэх” гэсэн цэснээс “Бүтээл” сонголтыг сонгоно. Ингэснээр дараах цонх гарч ирнэ.


Гарчиг Кирилл үсгээр бичих ёстой, хоосон орхиж болохгүй.
Бүтээлийн төрөл Дараах төрлүүдээс сонголтыг хийнэ.
  • Гадаадад хамгаалсан диссертаци
  • Доктор (Ph.D) -ын диссертаци
  • Орчуулгын бүтээл
  • Шинжлэх ухааны доктор (Sc.D) – ын диссертаци
  • Сурах бичиг
  • Монограф /Нэг сэдэвт зохиол/
  • Ишлэл татагдсан бүтээл (Олон улсад)
  • Е – ном /Материал/ сурах бичиг, гарын авлага
  • Гадаад хэлээр бичигдсэн монограф
Бүтээлийн огноо Бүтээлийн хэрэглээнд нэвтэрсэн огноог хуанлинаас сонгоно.
Бүтээлийн явц Дараахаас сонголтыг хийнэ.
  • Хэрэглээнд нэвтэрсэн
  • Судалгаа хийгдэж байгаа
  • Хөгжүүлэлт хийгдэж байгаа
Зохиогч Кирилл үсгээр бичих ёстой, хоосон орхиж болохгүй.
Бусад зохиогч Бүтээлийн талаар тойм мэдээллийг тайлбар болгон оруулна. Хоосон орхиж болохгүй.
Хэвлүүлсэн газар Бүтээлийг хэвлүүлсэн газрын нэрийг кирилл үсгээр бичнэ.
Хэвлүүлсэн огноо Бүтээлийг хэвлүүлсэн огноог хуанлигаас оруулна.
Хуудасны тоо Бүтээлийн нийт хуудасны тоог оруулна.
Түлхүүр үг Шаардлагатай бол холбогдох түлхүүрийг “Enter” товч дарж хавсаргаж болно. Хэдэн ч түлхүүр оруулж болно.

Дээрх талбаруудаас шаардлагатай талбаруудыг бөглөсөний дараа”Хадгалах” товчийг дарж шинэ бүтээлийг системд нэмнэ. Файл хавсаргах хэсэгт заавал файл оруулах шаардлагагүй. Файл хавсаргах шаардлагатай бол “Файл хавсаргах” ногоон товч дээр дарж хавсаргах файлыг сонгож оруулна. Файлыг нийтийн хандалтгүйгээр хавсаргахыг хүсвэл “Хавсаргасан файлаа бусдаас нуух уу” гэснийг идэвхижүүлнэ.

Бүтээл засварлах

Өөрийн оруулсан бүтээлд засвар оруулах(нэр, төрөл, агуулгыг өөрчлөх) – ын тулд өөрийн оруулсан мэдээг http://www.unimis.edu.mn/buteel/Invention холбоосоос олоод гарчиг дээр дарж дэлгэрэнгүй хэсэгрүү нэвтрэх хэрэгтэй. Дэлгэрэнгүй хэсэгрүү нэвтэрсний дараа мэдээний төгсгөлд орших “Засах” товчийг дарснаар мэдээ нэмэх цонхтой ижил цонх гарч ирэх болно. Энэ цонхон дээр өөрийн хүссэн өөрчлөлтийг нэмээд “Хадгалах” товчийг дарж бүтээлийг засах боломжтой.

Бүтээл устгах

Хэрэглэгч зөвхөн өөрийн үүсгэсэн бүтээлийг устгах боломжтой. Бүтээл устгахын тулд устгахыг хүссэн бүтээлээ http://www.unimis.edu.mn/buteel/Invention хуудаснаас олж гарчиг дээр нь дарж “Дэлгэрэнгүй” - г үзэх хэрэгтэй. Бүтээлийн дэлгэрэнгүй хэсэгрүү орсны дараа мэдээний доор орших “Устгах” товчийг дарна.

Устгах товчийг дарсны дараа танаас бататгах асуулт асуух ба энэ асуултанд зөвшөөрч “Устгах” товчийг дарснаар мэдээг баазаас устгах боломжтой.

4.5 Оюуны өмчийн бүтээл

Оюуны өмчийн бүтээл нэмэх

Оюуны өмчийн бүтээл төрлийн нийтлэл нэмэхийн тулд http://www.unimis.edu.mn/buteel/Oyunii холбоосруу орох хэрэгтэй. Гарч ирэх цонхны баруун талд орших “Бүртгэл нэмэх” гэсэн цэснээс “Оюуны өмчийн бүтээл” сонголтыг сонгоно. Ингэснээр дараах цонх гарч ирнэ.

Оюуны өмчийн бүтээлийн нэр Кирилл үсгээр бичих ёстой, хоосон орхиж болохгүй.
Хамтран зохиогч Хамтран зохиосон хүний нэрийг бичээд “Enter” товчийг дарна. Хэдэн ч хүний нэрсийг оруулсан болно.
Улсын бүртгэлийн дугаар Бүтээлийн улсын дугаарыг оруулна.
Хэвлүүлсэн огноо Бүтээлийг хэвлүүлсэн огноог хуанлигаас оруулна.
Оюуны өмчийн төрөл Дараах төрлүүдээс сонголтыг хийнэ.
  • Ашигтай загвар
  • Зохиогчийн эрхийн гэрчилгээ
  • Шинэ бүтээл
Оюуны өмчийн зэрэглэл Дараахаас сонголтыг хийнэ.
  • Гадаад
  • Дотоод
Товч тайлбар Оюуны өмчийн бүтээлийн талаар тойм мэдээллийг тайлбар болгон оруулна. Хоосон орхиж болохгүй.
Түлхүүр үг Шаардлагатай бол холбогдох түлхүүрийг “Enter” товч дарж хавсаргаж болно. Хэдэн ч түлхүүр оруулж болно.

Дээрх талбаруудаас шаардлагатай талбаруудыг бөглөсөний дараа”Хадгалах” товчийг дарж шинэ бүтээлийг системд нэмнэ. Файл хавсаргах хэсэгт заавал файл оруулах шаардлагагүй. Файл хавсаргах шаардлагатай бол “Файл хавсаргах” ногоон товч дээр дарж хавсаргах файлыг сонгож оруулна. Файлыг нийтийн хандалтгүйгээр хавсаргахыг хүсвэл “Хавсаргасан файлаа бусдаас нуух уу” гэснийг идэвхижүүлнэ.

Оюуны өмчийн бүтээл засварлах

Өөрийн оруулсан бүтээлд засвар оруулах(нэр, төрөл, агуулгыг өөрчлөх) – ын тулд өөрийн оруулсан мэдээг http://www.unimis.edu.mn/buteel/Oyunii холбоосоос олоод гарчиг дээр дарж дэлгэрэнгүй хэсэгрүү нэвтрэх хэрэгтэй. Дэлгэрэнгүй хэсэгрүү нэвтэрсний дараа мэдээний төгсгөлд орших “Засах” товчийг дарснаар мэдээ нэмэх цонхтой ижил цонх гарч ирэх болно. Энэ цонхон дээр өөрийн хүссэн өөрчлөлтийг нэмээд “Хадгалах” товчийг дарж бүтээлийг засах боломжтой.

Оюуны өмчийн бүтээл устгах

Хэрэглэгч зөвхөн өөрийн үүсгэсэн бүтээлийг устгах боломжтой. Бүтээл устгахын тулд устгахыг хүссэн бүтээлээ http://www.unimis.edu.mn/buteel/Oyunii хуудаснаас олж гарчиг дээр нь дарж “Дэлгэрэнгүй” - г үзэх хэрэгтэй. Бүтээлийн дэлгэрэнгүй хэсэгрүү орсны дараа мэдээний доор орших “Устгах” товчийг дарна.

Устгах товчийг дарсны дараа танаас бататгах асуулт асуух ба энэ асуултанд зөвшөөрч “Устгах” товчийг дарснаар мэдээг баазаас устгах боломжтой.

4.6 Төсөл хөтөлбөр

Төсөл хөтөлбөр нэмэх

Төсөл хөтөлбөр төрлийн нийтлэл нэмэхийн тулд http://www.unimis.edu.mn/buteel/Project холбоосруу орох хэрэгтэй. Гарч ирэх цонхны баруун талд орших “Бүртгэл нэмэх” гэсэн цэснээс “Төсөл хөтөлбөр” сонголтыг сонгоно. Ингэснээр дараах цонх гарч ирнэ.

Төслийн нэр Кирилл үсгээр бичих ёстой, хоосон орхиж болохгүй.
Төслийн төрөл Дараах төрлүүдээс сонголтыг хийнэ.
  • Гадаадтай хамтарсан төсөл
  • Аж ахуйн гэрээт ажил
  • Улсын захиалгат төсөл
  • ШУТИС – ийн технологийн сангийн төсөл
Санхүүжилтийн нийт хэмжээ Санхүүжилтийн нийт хэмжээг төгрөгөөр оруулна.
Төсөл хэрэгжих хугацаа Төслийн хэрэгжих хугацааг хуанлигаас оруулна.
Заралсан огноо Төслийн заралсан огноог хуанлигаас оруулна.
Төсөл шалгаруулах огноо Төслийн шалгаруулалт болох огноог хуанлигаас оруулна.
Агуулга Төслийн талаар тойм мэдээллийг тайлбар болгон оруулна. Хоосон орхиж болохгүй.
Түлхүүр үг Шаардлагатай бол холбогдох түлхүүрийг “Enter” товч дарж хавсаргаж болно. Хэдэн ч түлхүүр оруулж болно.

Дээрх талбаруудаас шаардлагатай талбаруудыг бөглөсөний дараа”Хадгалах” товчийг дарж төслийн мэдээллийг системд нэмнэ. Файл хавсаргах хэсэгт заавал файл оруулах шаардлагагүй. Файл хавсаргах шаардлагатай бол “Файл хавсаргах” ногоон товч дээр дарж хавсаргах файлыг сонгож оруулна. Файлыг нийтийн хандалтгүйгээр хавсаргахыг хүсвэл “Хавсаргасан файлаа бусдаас нуух уу” гэснийг идэвхижүүлнэ.

Төсөл хөтөлбөр засварлах

Өөрийн оруулсан бүтээлд засвар оруулах(нэр, төрөл, агуулгыг өөрчлөх) – ын тулд өөрийн оруулсан мэдээг http://www.unimis.edu.mn/buteel/Project холбоосоос олоод гарчиг дээр дарж дэлгэрэнгүй хэсэгрүү нэвтрэх хэрэгтэй. Дэлгэрэнгүй хэсэгрүү нэвтэрсний дараа мэдээний төгсгөлд орших “Засах” товчийг дарснаар мэдээ нэмэх цонхтой ижил цонх гарч ирэх болно. Энэ цонхон дээр өөрийн хүссэн өөрчлөлтийг нэмээд “Хадгалах” товчийг дарж бүтээлийг засах боломжтой.

Төсөл хөтөлбөр устгах

Хэрэглэгч зөвхөн өөрийн үүсгэсэн төслийг устгах боломжтой. Төсөл хөтөлбөр устгахын тулд устгахыг хүссэн төслөө http://www.unimis.edu.mn/buteel/Project хуудаснаас олж гарчиг дээр нь дарж “Дэлгэрэнгүй” - г үзэх хэрэгтэй. Төслийн дэлгэрэнгүй хэсэгрүү орсны дараа мэдээний доор орших “Устгах” товчийг дарна.

Устгах товчийг дарсны дараа танаас бататгах асуулт асуух ба энэ асуултанд зөвшөөрч “Устгах” товчийг дарснаар мэдээг баазаас устгах боломжтой.

4.7 Хурал семинар

Хурал семинар нэмэх

Хурал семинар төрлийн нийтлэл нэмэхийн тулд http://www.unimis.edu.mn/buteel/Research холбоосруу орох хэрэгтэй. Гарч ирэх цонхны баруун талд орших “Бүртгэл нэмэх” гэсэн цэснээс “Хурал семинар” сонголтыг сонгоно. Ингэснээр дараах цонх гарч ирнэ.

Хурлын нэр Кирилл үсгээр бичих ёстой, хоосон орхиж болохгүй.
Хурал, семинар зэрэглэл Дараах зэрэглэлээс сонголтыг хийнэ.
  • Улсын хэмжээний
  • Оюутан, багш нарын
  • Олон улсын
Хурал, семинарын төрөл Дараах төрлүүдээс сонголтыг хийнэ.
  • Үзэсгэлэн
  • Зөвлөгөөн
  • Эрдэм шинжилгээний хурал
  • Семинар
Дэлгэрэнгүй мэдээлэл Хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг кирилл үсгээр оруулна.
Хамрах хүрээ Хурлын хамрах хүрээг оруулна.
Хурал болох огноо Хурал болох огноог хуанлигаас оруулна.
Оролцогчийн тоо Оролцогчдийн тоог оруулна.
Илтгэлийн тоо Хурал дээр тавигдах илтгэлийн тоо.
Хурал болох газар Хурал болохоор товлогдсон газар.
Веб хаяг Хурлын талаарх мэдээлэл бүхий веб хаяг.
Холбоо барих ХХолбоо барих утасны дугаар.
Ерөнхий ивээн тэтгэгч Хурлын ерөнхий ивээн тэтгэгчийн нэр.
Ерөнхий ивээн тэтгэгчийн зураг Хурлын ерөнхий ивээн тэтгэгчийн зураг.
Зохион байгуулагч байгууллага Хурлыг зохион байгуулж буй байгууллагын нэр.
Эмхэтгэлийн хуудасны тоо Хурлын эмхэтгэлийн хуудасны тоо.
Эмхэтгэлийн ISBN Хурлын эмхэтгэлийн ISBN дугаар.
Эмхэтгэлийн зураг Хурлын эмхэтгэлийн зураг.
Хурлын үр дүн (Эмхэтгэл, үр дүн) Хурлаас гарсан, хүсч байгаа үр дүн.
Оролцогч байгууллага Хуралд оролцож байгаа байгууллагуудын нэрс.
Түлхүүр үг Шаардлагатай бол холбогдох түлхүүрийг “Enter” товч дарж хавсаргаж болно. Хэдэн ч түлхүүр оруулж болно.

Дээрх талбаруудаас шаардлагатай талбаруудыг бөглөсөний дараа”Хадгалах” товчийг дарж хурлын мэдээллийг системд нэмнэ. Файл хавсаргах хэсэгт заавал файл оруулах шаардлагагүй. Файл хавсаргах шаардлагатай бол “Файл хавсаргах” ногоон товч дээр дарж хавсаргах файлыг сонгож оруулна. Файлыг нийтийн хандалтгүйгээр хавсаргахыг хүсвэл “Хавсаргасан файлаа бусдаас нуух уу” гэснийг идэвхижүүлнэ.

Хурал семинар засварлах

Өөрийн оруулсан хурлын мэдээлэлд засвар оруулах(нэр, төрөл, агуулгыг өөрчлөх) – ын тулд өөрийн оруулсан мэдээг http://www.unimis.edu.mn/buteel/Research холбоосоос олоод гарчиг дээр дарж дэлгэрэнгүй хэсэгрүү нэвтрэх хэрэгтэй. Дэлгэрэнгүй хэсэгрүү нэвтэрсний дараа мэдээний төгсгөлд орших “Засах” товчийг дарснаар мэдээ нэмэх цонхтой ижил цонх гарч ирэх болно. Энэ цонхон дээр өөрийн хүссэн өөрчлөлтийг нэмээд “Хадгалах” товчийг дарж Хурлын мэдээллийг засах боломжтой.

Төсөл хөтөлбөр устгах

Хэрэглэгч зөвхөн өөрийн үүсгэсэн хурал семинарын мэдээллийг устгах боломжтой. Хурал, Семинар устгахын тулд устгахыг хүссэн мэдээллээ http://www.unimis.edu.mn/buteel/Research хуудаснаас олж гарчиг дээр нь дарж “Дэлгэрэнгүй” - г үзэх хэрэгтэй. Хурлын дэлгэрэнгүй хэсэгрүү орсны дараа мэдээний доор орших “Устгах” товчийг дарна.

Устгах товчийг дарсны дараа танаас бататгах асуулт асуух ба энэ асуултанд зөвшөөрч “Устгах” товчийг дарснаар мэдээг баазаас устгах боломжтой.