Програм зохиогчийн зан төлөвийн судалгаа

Илтгэсэн хурлын нэр: ММТ-2018

Илтгэгч:  Б.Батзолбоо

Хамтран илтгэгч: [Б.Батзолбоо:D.SW15]

Илтгэсэн огноо: 2018-05-04

Илтгэлийн хураангуй:   Програм хангамжийн бүтээгдэхүүн бол хүний ажлыг хөнгөвчилсөн, хүмүүсийн хамтын ажиллагааны үр дүнд бий болдог оюуны бүтээгдэхүүн юм. Өнөө үед чадварлаг баг, богино хугацаанд бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвараар өрсөлдөх болсон. Програм хангамж хөгжүүлэх үйл ажиллагаанд хүний зан төлөв, тэдгээрийн нэгдэл чухал нөлөө үзүүлдэг нь нотлогджээ. Иймээс өндөр үр ашигтай бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадвартай багийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг асуудал програм хангамж үйлдвэрлэгч компаниудын хүний нөөцийн бодлого болжээ. Гэтэл програм зохиогчид маань ямар зан төлөвтэй хүмүүс байх боломжтой вэ гэдэг асуудал маань одоо болтол бүрэн шийдэгдээгүй байна. Энэхүү өгүүлэлд програм хангамж хөгжүүлэлтийн багт олон үүрэгтэй гишүүд байдгаас зөвхөн програм зохиогчийн зөн төлөвийг бусад улсын судлаачдын хийсэн судалгаан дээр авч үзлээ. Програм зохиогчийн зан төлөвийг тодорхойлохдоо MBTI загварыг хамгийн өргөн ашигласан байдаг бөгөөд энэ нь нийт 16 зан төлөвийн төрөлд хуваагддаг байна. Эдгээр зан төлөвийн төрлүүдийг багийн гишүүн, хувь хүн, оюутан, ажилтан гэсэн дөрвөн ангилалд судалж үзэхэд 4 зан төлөвийн төрөлд олон програм зохиогчид олон ажиглагдаж, 5 зан төлөвийн төрөлд цөөн ажиглагдаж, 6 зан төлөвийн төрөлд огт ажиглагдаагүй байна. Дуу цөөнтэй, илүү бодитой мэдээлэл дээр бодож байж шийдвэр гаргадаг, зохион байгуулалт сайтай, мэдээлэл хангалттай цуглуулж, цаг баримталдаг  хүмүүс програм зохиогч байхад хамгийн тохиромжтой байна. Монгол мэргэжилтнүүдээс тохирох судалгааны асуултуудыг боловсруулж, авах шаардлагатай гэж дүгнэлээ.

Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ

Түлхүүр үг: #хамтын ажиллагаа #зан төлөв #баг #Програм зохиогч

Илтгэл нэмсэн: Б.Батзолбоо

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019