АНТАГОНИСТ ИДЭВХИT БАКТЕРИЙН СУДАЛГАА

Илтгэсэн хурлын нэр: Монголын итгэмжлэгдсэн лаборатотиудын хамтын ажиллагааг өргөжүүлэх онол практикийн бага хурал.

Илтгэгч:  Д.Дөлгөөн

Хамтран илтгэгч: Б.Оюунтогтох, Д.Дөлгөөн, M.Бямбасүрэн

Илтгэсэн огноо: 2017-01-20

Илтгэлийн хураангуй:

Ургамалд өвчин үүсгэгч мөөгөнцрийн эсрэг Bacillus licheniformis-ийн нутгийн омгийг хөрснөөс гарган авч морфологи, биохимийн шинжийг үзэж, антагонист идэвхийг тогтоон байгаль орчинд аюулгүй биологийн аргаар ургамлын өвчний эсрэг шинэ арга нэвтрүүлэх зорилгоор энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэлээ.

Судалгааны дээжийг Монгол орны ойн сангийн хөрснөөс стандарт арга зүйн дагуу авч ариутгасан физиологийн уусмалд хольж анхдагч дээжийг бэлтгэн нийт 13 цэвэр өсгөвөрийг гаргаж авав. Морфологи биохимийн шинжүүдээрээ тохирсон 4 өсгөврийг  өвчин үүсгэгч мөөгөнцрийн ургалтыг дарангуйлах идэвхийг Fusarium болон Alternaria төрлийн мөөгөнцрийн өсгөврийн эсрэг туршихад BS0715 нь өсгөвөр  нь эдгээр 2 төрлийн мөөгөнцрийн эсрэг өндөр идэвхитэй буюу 80-82.5% үр дүнг үзүүллээ. Молекул генетикийн түвшинд ПГУ-аар бактерийн 16S хэсгийг олшруулж нуклеотидын дарааллыг тогтоож BLAST анализид тулгуурлан GenBank-нд  хадгалагдаж буй B.licheniformis-ийн омогтой харьцуулан судлалаа.  

Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ

Түлхүүр үг:

Илтгэл нэмсэн: Д.Дөлгөөн

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019