Үгзүйн орчин үеийн хандлага, түүнийг Монгол хэлэнд ашиглах боломжийн судалгаа

Илтгэсэн хурлын нэр: Мэдээлэл, холбооны салбарын хөгжилд бидний гүйцэтгэх үүрэг 2015

Илтгэгч:  Б.Гүндсамбуу

Хамтран илтгэгч: [Б.Батзолбоо:D.SW15],[Б.Удвалцэцэг:D.SW67]

Илтгэсэн огноо: 2015-03-20

Илтгэлийн хураангуй: Энэ судалгааны ажлын хүрээнд үгзүйн орчин үеийн хандлагуудыг судалж, тэдгээрийг монгол хэлний үгзүйд хэрэгжүүлэх боломжийг эрэлхийлсэн юм. Монгол хэлний бүтэцтэй төстэй гэж үзэгддэг Турк хэлэнд туршигдсан байдлыг үндэслэн монгол хэлний үгзүйн онцлог, шинж чанаруудыг харгалзан удирдамжтай (supervised) болон удирдамжгүйгээр (unsupervised) сургах аргуудын гол төлөөлөл болсон Яровский ба Висентовский, Патрик Шоне ба Даниел Журавский нарын аргуудыг сонгож, хэрэгжүүлэв.

Илтгэлийн төрөл: Үзүүлэн илтгэл (Poster)

Түлхүүр үг: #удирдамжтай сургах арга #хувирдаг үгзүй #залгавруудын олонлог

Илтгэл нэмсэн: Б.Гүндсамбуу

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019