ЭНЕРГИЙН ХЭМНЭЛТТЭЙ ЗИГБИ МОДУЛЫН ХӨГЖҮҮЛЭЛТ

Илтгэсэн хурлын нэр: ШУТИС-ийн Багш нарын Эрдмийн Чуулган - 2017

Илтгэгч:  А.ОДГЭРЭЛ

Хамтран илтгэгч: Цагаанчулуун Сугир

Илтгэсэн огноо: 2017-02-16

Илтгэлийн хураангуй:

Энэ судалгааны ажлаар энергийн хэмнэлт бүхий утасгүй өгөгдөл дамжуулах Зигби модулыг (ZigBee Module) хөгжүүлсэн. Од хэлбэрийн сүлжээний топологи үүсгэн өгөгдөл дамжуулж, батарейны ажиллах хугацааг тооцоолсон. Зигби модулын радио өгөгдөл дамжуулалтанд MG2455-F48 2,4ГГц-ийн давтамжид ажилладаг SoC (System on Chip) чипийг ашигласан. Зигби модулууд нь батерейгаар тэжээгдэнэ. Батерейны багтаамж хязгаартай тул энергийг хэмнэх нь Зигби модулын чухал асуудлын нэг юм. Орчин үед модулын энергийн хэмнэлтийг түүнд ашиглаж байгаа өгөгдөл дамжуулах протоколоор нь дамжуулж хийх болсон. Нэг модулаас  нөгөө модул руу хамгийн үр ашигтайгаар өгөгдөл дамжуулах алгоритмыг боловсруулж байна. Энэ ажлаар бид энергийн хэмнэлтийг програм хангамж буюу протоколын аргаар биш хардвей (hardware) аргаар шууд Зигби модул дээрээ хийж туршсан. Зигби модулд холбогдсон мэдрүүрүүдийн тэжээлийг контроллёроос удирдана. Зөвхөн шаардлагатай үед өгөгдөлөө дамжуулах ба бусад үед энергийн хэмнэлтийн горимд (Power saving mode) орно. Уг модулыг бүх төрлийн ойрын зайн утасгүй өгөгдөл дамжуулалтанд ашиглаж болно.

Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ

Түлхүүр үг: #Хэмнэлтийн горим #Мэдрүүр #Батерей #MG2455

Илтгэл нэмсэн: А.ОДГЭРЭЛ

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019