ХҮНИЙ ЗҮРХНИЙ ЦАХИЛГААН БИЧЛЭГ БОЛОН ХӨДӨЛГӨӨНИЙ ТӨРӨЛ ТАНИЛТЫН ДОХИО БОЛОВСРУУЛАЛТЫН СУДАЛГАА

Илтгэсэн хурлын нэр: ШУТИС-ын магистрант, докторантын эрдэм шинжилгээний хурал

Илтгэгч:  Т.Амартүвшин

Хамтран илтгэгч: Д.Энхзул, Н.Чулуунбаатар, Д.Эрдэнэчимэг

Илтгэсэн огноо: 2017-04-04

Илтгэлийн хураангуй:

Сүүлийн үед өдөр тутам, гэрийн нөхцөлд хэрэглэдэг эрүүл мэндийн энгийн төхөөрөмжүүдийн хэрэглээ өссөөр байна. Иймд эмчийн оролцоогүйгээр зүрхний хэмнэлээ хянан, шаардлагатай тохиолдолд эмчид онош тавихад туслах зүрхний бичлэгийн сантай холтер төхөөрөмжийг бүтээх нь олон талын ач холбогдолтой. Асуудлын гол нь зүрхний цахилгаан бичлэг (ЗЦБ)-ийг тухайн хугацаан дахь хөдөлгөөний мэдээлэлтэй хамт бичих явдал юм. Энэхүү асуудлыг бид Shimmer хөгжүүлэлтийн платформ дээр суурилан дохионы боловсруулалт хийх замаар шийдвэрлэхийг зорилоо. Дохионы боловсруулалт хийх зорилгоор уг платформын MSP430 микроконтроллёрын програмыг хөгжүүлсэн бөгөөд платформоос гарах мэдрэгчүүдийн түүхий дохионд боловсруулалт хийхийн тулд LabView, R статистик програм, Weka tool зэрэг програм хангамжуудыг ашигласан. ЗЦБ болон акселерометрийн дохионы боловсруулалт хийснээрээ ЗЦБ-ийг, алхах, гүйх, шатаар өгсөх, шатаар буух, хэвтэх, суух, босоо зогсох гэсэн үндсэн хөдөлгөөнтэй холбосон програмыг бүтээсэн.

Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ

Түлхүүр үг: #3D акселерометр #R програм #статистик боловсруулалт #ECG дохио

Илтгэл нэмсэн: Т.Амартүвшин

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019