Эргэлдэх хүрдний гадаргууд үүсэх агаарын урсгалын төлөв байдал, ширхэгтийн хөдөлгөөний динамик.

Илтгэсэн хурлын нэр: Багш нарын эрдэм шинжилгээний бага хурал. Мат.С.

Илтгэгч:  П.Баасансүрэн

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2008-05-02

Илтгэлийн хураангуй:

 Ширхэгт болон ширхэгт бүтэц агаарын орчинтой  харьцангуй ямарч шилжилтийн үед ширхэгтэд хийн зуурамтгай мөн чанар болон динамикын хүчин зүйлсээр тодорхойлогдох хүчний үйлчлэл үүсч байдаг. Эдгээр үйлчлэлийн хэмжээ ширхэгт бүтцийн бага массын орчинд мэдэгдэхүйц байх ба ихэнх нөхцөлийн үед механик үйлчлэлийн хүчээр тайлбарлагдан буугдаггүй.

Технологи процессод идэвхтэй оролцох агаарын урсгалыг үүсгэж байдаг өндөр хурдтай эргэлддэг ажлын эрхтэнүүдтэй холбоотой технологи процесс болох ширхэгтийг цэвэрлэх, сэмлэх, сэгсрэх, самнахад зарим нэг нөхцлийн үед агаарын урсгал нь технологийн процессыг муутгах түүнчлэн алдагдуулж ч болдог. Иймээс ширхэгт бүтцэд аэродинамик хүчний үйлчлэлийг зөв үнэлж үйлчлэлийн хөдөлгөөний зүй тогтолыг тогтоох нь чухал болж байгаа юм.

Урсгалд доторх хөвөн болон бусад бусад төрлийн ширхэгтэд үйлчлэх хүчний үйлчлэлийн талаарх онол, туршилт  судалгааны үр дүнд үндэслэн ямааны ноолуурын хялгас болон ноолууран ширхэгтэд урсгалын зүгээс үүсэх хүчний үйлчлэл, тэдгээрийн хөдөлгөөний талаарх үнэлэлт, дүнгэлтийг илтгэж байна.

Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ

Түлхүүр үг:

Илтгэл нэмсэн: П.Баасансүрэн

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2020