Монгол улсын эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон улсад үнэлүүлэх боломжийн судалгаа

Илтгэсэн хурлын нэр: Шинжлэх Ухаан, Технологийн их сургуулийн эрдэм шинжилгээний бүтээлийн эмхтгэл

Илтгэгч:  Л.Эрдэнэбаяр

Хамтран илтгэгч: Ц.Балжинням, Н.Эрдэнэхүү

Илтгэсэн огноо: 2014-04-03

Илтгэлийн хураангуй: Манай орны шинжлэх ухааны салбаруудад хувь нэмрээ оруулж байгаа олон эрдэмтэн, судлаач, багш нарын эрдэм шинжилгээ судалгааны ажлын чиглэл, бүтээл нь өдгөө дотоодын эрдэм шинжилгээний хурал, өөрсдийн хэвлэн нийтлүүлсэн ном товхимол, гадаадын олон улсын хурлын эмхтгэлд хэвлүүлэхээс хэтрэхгүй байгаа нь дэлхийн шинжлэх ухааны салбарын эрдэмтдийн эрдмийн тавцанд манай судлаачдын байр суурь илт тодрохгүй байгааг харуулж байна. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шинжлэх ухааны мэргэжлийн сэтгүүл эрхлэн гаргадаг Элсивер хүрээлэнгийн "Скопус" эрдэм шинжилгээний сан, Томсон Рэутерс хүрээлэнгийн "Шинжлэх Ухааны Вэб" эрдэм шинжилгээний сангуудад бүртгэлтэй зэрэглэл өндөртэй сэтгүүлүүдэд өөрийн орны судлаачдын бүтээлийг хэвлүүлэх нь манай их дээд сургуулиуд, шинжлэх ухааны хүрээлэнгийн ойрын зорилтуудын нэг гарцаагүй мөн. Энэ өгүүлэлд сэтгүүлүүдийг ямар ранк зэрэглэлээр ангилах, өөрийн орны сэтгүүлүүд, дотоодын хурлын эмхтгэлүүдийг олон улсын түвшинд импакт фактортай болгох боломжийг судалсан болно.

Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ

Түлхүүр үг: #мэргэжлийн сэтгүүл #h коэффициент #сэтгүүлийн ранк #Импакт фактор

Илтгэл нэмсэн: Л.Эрдэнэбаяр

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019