Хэт Улаан Туяаны Детекторын Хөгжүүлэлт

Илтгэсэн хурлын нэр: МХТС-ийн Багш, судлаачдын ЭШХ

Илтгэгч:  Х.Загарзүсэм

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2018-04-04

Илтгэлийн хураангуй:

Германи p-i-n фотодетекторуудыг графинтай болон графингүйгээр лабораторийн нөхцөлд хийж, тэдгээрийг хооронд нь харьцуулан графин давхарга хэрхэн фотодетекторын опто-цахилгаан параметрт нөлөөлж байгааг тодорхойлсон. Ингэхдээ фотодетекторыг харанхуй болон хэт улаан гэрлийн 1530-1630 нм долгионы цард характристикуудыг нь хэмжсэн. Өрөөний температурт 250 мкм диаметр гэрэл мэдрэх талбай бүхий фотодетекторын харанхуйн гүйдэл нь графингүй фотодетектороос мэдэгдэхүйц багассан нь графин давхарга германи гадаргыг итвэхгүйжүүлж, ойлтын эсрэг үйлчлэл үзүүлж гэрлийн хүлээн авалтыг сайжруулсан. Энэ үр дүнг онол болон хэмжилтийн үр дүнгээр тайлбарлаж германийн гадарга дээр графиныг жигд суулгавал фотодетекторын опто-цахилгаан характристикийг сайжруулах боломжтойг тогтоосон.  


Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ

Түлхүүр үг: #p-i-n #гэрлийн характеристик #эпитаксиал #графин

Илтгэл нэмсэн: Х.Загарзүсэм

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019