эмт халдлагаас урьдчилан сэргийлэхэд периметр хамгаалалтын системийг ашиглах нь

Илтгэсэн хурлын нэр: “Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд инноваци нэвтрүүлэх нь” онол практикийн бага хурал

Илтгэгч:  А.ОДГЭРЭЛ

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2018-05-08

Илтгэлийн хураангуй: Уг судалгааны ажлаар объектуудыг гадны гэмт халдлагаас урьдчилан сэргийлэх гадаа хашааны хамгаалалтын системийг хөгжүүлж туршсан. Улсын онцгой объект, улсын хил хамгаалалт, хувийн томоохон үйлдвэр, уул уурхай сайт, хувийн хауз гэх мэт объектуудад хүний хөдөлмөрийн хөнгөвчилсөн технологийн шийдэл ашигласан найдвартай хамгаалалтын систем шаардлагатай байна. Хамгаалах объектын гадаа хашаан дээр мэдрүүр кабелийг суурилуулж, хэн нэгэн хашааг давах, эвдэх, татаж, чангаах үед мэдээллийн төв дохиолол өгөх байдлаар систем ажиллана. Хамгаалалтын системийг PTZ IP камер, дуут дохио болон GSM модемтой хослуулан ашиглаж системийн найдвартай ажиллагаа болон халдлага илрүүлэлтийн чанарыг сайжруулах талаар судалсан. Камергүй хамгаалалтын систем нь хашаан дээр тодорхой хүчээр үйлчлэхэд дохиолол дуугарах боловч тэр нь үнэхээр хүн халдсан уу эсвэл ямар нэгэн амьтан байсан уу гэдгийн ялгаж чаддаггүй дутагдалтай байсан. Энэ дутагталтай талыг камер ашиглан нөхөж байгаа юм. Хамгаалах объектод халдлага илэрсэн тохиолдолд камер автоматаар тухайн бүс рүү эргэн харж халдагчийг харуулна. Мөн тухайн объектын хүн харагдах хэсэгт дуут дохиог байрлуулж дохиолол болон гэрэл анивчиж давхар дохиолол өгнө. GSM модем ашигласнаар тухайн объектын хариуцагч эзэн рүү дохиолол илэрсэн үед мессеж явуулж мэдэгдэнэ.

Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ

Түлхүүр үг: #мэдрүүр кабель #удирдлагын төхөөрөмж #мэдрэмж #объект #дохиолол

Илтгэл нэмсэн: А.ОДГЭРЭЛ

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019