Энергийн Хэмнэлттэй Утасгүй Өгөгдөл Дамжуулах Модулын Хөгжүүлэлт

Илтгэсэн хурлын нэр: Холбоо, Мэдээллийн Технологийн Өнөө ба Ирээдүй-2015, ЭШХ, БХИС

Илтгэгч:  А.ОДГЭРЭЛ

Хамтран илтгэгч: [А.ОДГЭРЭЛ:D.HW13],[Л.Үүрцайх:D.HW35]

Илтгэсэн огноо: 2015-03-20

Илтгэлийн хураангуй: Судалгааны ажлаар энергийн хэмнэлт бүхий утасгүй өгөгдөл дамжуулах Жигби модулыг (ZigBee Module) хөгжүүлж туршлаа. Жигби модулын радио өгөгдөл дамжуулалтанд Radiopulse компаний 2.4ГГц-ын давтамж ашигладаг MG2455-F48 чипийг ашигласан. Олон Жигби модулууд нийлж үүсгэсэн сүлжээг мэш (mesh) гэж нэрлэдэг бөгөөд Жигби модулуудын тэжээлийн асуудлыг батерей ашиглан шийддэг. Батерейны ажиллах хугацаа хязгаартай тул энергийг хэмнэх нь Жигби модулын чухал асуудлын нэг юм. Орчин үед модулын энергийн хэмнэлтийг түүнд ашиглаж байгаа өгөгдөл дамжуулах протоколоор нь дамжуулж хийх болсон. Нэг модулаас  нөгөө модул руу хамгийн үр ашигтайгаар өгөгдөл дамжуулах алгоритмыг боловсруулж байна. Энэ ажлаар бид энергийн хэмнэлтийг програм хангамж буюу протоколын аргаар биш техникийн аргаар шууд Жигби модул дээр туршсан. Жигби модулд холбогдсон мэдрүүрүүдийн тэжээлийг контроллёроос удирдана. Зөвхөн шаардлагатай үед өгөгдөлөө дамжуулаад бусад үед энергийн хэмнэлтийн горимд орно. Уг модулыг бүх төрлийн ойрын зайн утасгүй өгөгдөл дамжуулалтанд ашиглаж болно.

Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ

Түлхүүр үг: #Горим #MG2455 #Батерей #Мэдрүүр

Илтгэл нэмсэн: А.ОДГЭРЭЛ

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019