Контактгүй хэмжилтийн мэдрүүрүүд ба төмөр замын геометр хэмжигдхүүнийг тодорхойлоход тэдгээрийг хэрэглэх нь

Илтгэсэн хурлын нэр: КтМС-ийн Багш нарын эрдэм шинжилгээний бага хурал.

Илтгэгч:  Д.ЭРДЭНЭЧИМЭГ

Хамтран илтгэгч: А.Батмөнх

Илтгэсэн огноо: 2002-05-18

Илтгэлийн хураангуй:

Анхдагч мэдээллийг хүлээн авах, боловсруулах зорилгоор контактын аргаар хэмждэг мэдрүүрүүдийг хэрэглэн төрөл бүрийн физик болон геометр хэмжигдэхүүнүүдийг хэмждэг аргачлал автоматикийн болон электротехникийн салбарт өргөн хэрэглэгддэг. Төмөр замын геометр хэмжээсүүдийг тодорхойлох зорилгоор сүүлийн жилүүдэд  контактгүй хэмжилтийн мэдрүүрүүдийг нилээд ашиглаж эхэлж  байна. Төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад зайлшгүй шаардлагатай геометр хэмжээсүүдийг хөдөлгөөний өндөр хурдтай орчинд контакттай мэдрүүр ашиглан хэмжилт хийхэд зарим хүндрэлүүдтэй учирдаг. Дээрх асуудлыг шийдэхэд контактгүй мэдрүүр хэрэглэх боломжийг судлах нь энэхүү судалгааны ажлын гол зорилго болно. Энэ чиглэлээрх  судалгааны ажлыг 1999 оноос эхлэн Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Компьютерийн техник Менежментийн Сургууль дээр явуулж байгаа болно.

Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ

Түлхүүр үг: #зам төмрийн жирээ хоорондын зай #хуйларсан гүйдэл #лазер #хэт авиа #Оптик

Илтгэл нэмсэн: Д.ЭРДЭНЭЧИМЭГ

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019