ХӨДӨЛГӨӨНИЙ ЗАМЧЛАЛЫГ БОДИТ ХУГАЦААНД ТОДОРХОЙЛОХ ТӨХӨӨРӨМЖИЙН ЗАГВАР

Илтгэсэн хурлын нэр: ШУТИС, магистр, доктор оюутны ЭШХ -2018

Илтгэгч:  Т.Амартүвшин

Хамтран илтгэгч: [Д.ЭРДЭНЭЧИМЭГ:D.HW02]

Илтгэсэн огноо: 2018-04-19

Илтгэлийн хураангуй:

Олон улсын судалгааны байгууллагууд  хүний биед бэхлэн байрлуулсан  мэдрэгч системийн тусламжтайгаар хүний хөдөлгөөний замчлалыг бодит хугацаанд тодорхойлох, илрүүлэх зорилготой олон судалгааны ажлуудыг гүйцэтгэсэн байдаг. Энэхүү өгүүлэлд хүний биенд байрлуулсан ганц инерцлэг хэмжилтийн систем (MEMS - Microelectromechanical systems)-ийн тусламжтайгаар хүний гүйцэтгэх үндсэн хөдөлгөөний төрлүүдийг таних дохио боловсруулалтын судалгааны тухай зарим үр дүнг танилцуулж байгаа болно. Хөдөлгөөн таних дохио боловсруулалтын хамгийн чухал хэсэг болох хөдөлгөөний анхдагч мэдээллийг бид нарийвчлал өндөртэйгээр шугаман хурдатгал болон өнцөг хурд хэмжих MPU6050 мэдрүүр ашигласан бөгөөд түүний дохио боловсруулалтыг нээлтэй платформ NodeMCU&Ubidots –ыг ашиглан гүйцэтгэсэн. Ингэснээр хүний биеийн аль ч хэсэгт зүүж явах боломжтой авсаархан мэдрэгч бүхий системийн хөдөлгөөний мэдээллийг бодит хугацаанд вэб серверийн өгөгдлийн бааз руу дамжуулж вэб сервер дээр гурван тэнхлэгийн хурдатгал, өнцөг хурдын утгуудыг хугацааны грацикаар харахын зэрэгцээ анализ хийх, сан болгон хадгалах боломжтой болно. Энэхүү судалгааны үр дүнг эрүүл мэндийн салбарт, спортын судалгаа, шинжилгээнд хэрэглэх боломжтой гэж үзэж байна.

Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ

Түлхүүр үг: #вэб сервер #MEMS #хөдөлгөөний төрөл #R вектор #босго утга

Илтгэл нэмсэн: Т.Амартүвшин

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019