Хүүхдийн цэцэрлэгийн гадна орчин ба тэнд явагдах үйл ажиллагааны хамаарал

Илтгэсэн хурлын нэр: Салбарын магистр оюутны ЭШБХ

Илтгэгч:  С.Амгалан

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2015-03-11

Илтгэлийн хураангуй: Хүүхдийн өсөлт, бие бялдрын болон сэтгэхүйн хамгийн идэвхтэй үе болох 0-6 насны хүүхдүүдийн боловсрол, хүмүүжлийн орчин болохын хувьд тэдний эрүүл ахуйн шаардлагад нийцсэн, аюулгүй орчин байх ёстой. Ялангуяа тэдний хувьд гадна орчинд чөлөөтэй гүйж харайх, байгалын үзэгдлийг танин мэдэх, гэх мэт идэвхтэй үйл ажиллагааны явцад бие бялдарын хөгжил, сэтгэхүйн хөгжил идэвхтэй явагддаг. Үүнтэй холбоотойгоор сургуулийн өмнөх насны хүүхдийн боловсрол хүмүүжлийн орчины эдэлбэр газар, орчины тохжилт, ногоон байгууламжийн хүртээмжтэй байдалыг нэмэгдүүлэх, сайжруулах шаардлагатай юм.
Сургуулийн өмнөх боловсролын орчны ногоон байгууламжийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлох, үнэлгээ өгөх, ногоон байгууламжийн хэрэглээ, ач холбогдолыг нэмэгдүүлэх , жилийн аль ч улиралд ашиглах боломжтой ногоон орон зай бий болгох, түүнийг хэрхэн төлөвлөх, шийдвэрлэх талаар судалсан болно.

Илтгэлийн төрөл: Бүрэлдэхүүн болон Дээд сургуулийн ЭШХ

Түлхүүр үг: #тоглоом #ногоон байгууламж #зан төлөв

Илтгэл нэмсэн: С.Амгалан

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019