LTE сүлжээний үйлчилгээнүүдийн үр ашгийг дээшлүүлэх зарим боломжийн судалгаа

Илтгэсэн хурлын нэр: ШУТИС-ийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний хурал

Илтгэгч:  Л.Эрдэнэбаяр

Хамтран илтгэгч: [Б.Отгонбаяр:J.RC01],[Н.Чулуунбанди:J.RC09],[Г.Хишигжаргал:J.RC17]

Илтгэсэн огноо: 2018-04-22

Илтгэлийн хураангуй: Холбооны технологи нь сүүлийн жилүүдэд хэд хэдэн хүчин зүйлээс шалтгаалан контентийн үйлчилгээг нэвтрүүлэх гарцыг нээсэн. Мөн контентийн үр ашигтай дамжууллыг хангах нөөц хуваарилалтын аргачлалуудыг тодорхойлон хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Хөдөлгөөнт холбооны 4G LTE сүлжээний радио нөөц хуваарилалтыг хэрэгжүүлэх үе шатуудад санал болгох ажлын загварууд болон түүний шаардлага, нөөц хуваарилалтыг OFDMA хандалтын аргын хугацааны ба давтамжийн хэмжээст хэрэгжүүлэх хосолмол аргачлал болон түүний туршилт, үр дүнг судалсан билээ. Энэ ажлаар бид ачаалал зохицуулалтын шатны оновчлол, хугацаа ба давтамжийн хэмжээст нөөц хуваарилах шинэ аргачлалуудыг боловсруулсан бөгөөд үүнийг энэ бүлэгт нэгдэн нийлэх үйл явцыг хэрэгжүүлэх үйлчилгээний нэгдмэл алгоритмыг хөгжүүлсэн.

Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ

Түлхүүр үг: #хөдөлгөөнт сүлжээ #радио нөөц #мультимедиа контент #үр ашиг #OFDMA

Илтгэл нэмсэн: Л.Эрдэнэбаяр

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019