SHIMMERTM утасгүй мэдрэгч платформ ашигласан өдөр тутмын эрүүл мэндийн төхөөрөмжийн дохионы боловсруулалт

Илтгэсэн хурлын нэр: MMT-2016

Илтгэгч:  Т.Амартүвшин

Хамтран илтгэгч: [Д.ЭРДЭНЭЧИМЭГ:D.HW02],[Н.ЧУЛУУНБААТАР :D.HW10],[Т.ЭНХБААТАР:J.EE15],[Д.Энхзул:J.EE16]

Илтгэсэн огноо: 2016-05-06

Илтгэлийн хураангуй: Хүний өдөр тутмын идэвхтэй хөдөлгөөнийг тандахад гар утас болон дэвшилтэт технологийг ашиглах явдал эрүүл мэндийн салбарт түгээмэл юмболоод байна. Гол асуудал нь хүний биеийн хөдөлгөөнийг электрокардиограмм (ECG)-ын дохиотой холбон үзэх нь төвөгтэй байдаг. Бид энэ асуудлыг утасгүй платформ болох SHIMMERTM-ийг ашиглан ECG-ийн мэдээллийг хүний биеийн идэвхтэй хөдөлгөөнтэй холбон шийдвэрлэлээ. Бид 3D акселерометр болон цахилгаан бичлэгийн мэдрэгчийг ашиглан хүний зүрхний хэмнэлийн мэдээллийг компьютер луу утасгүй технологиор дамжуулан хянах, хаана ч ашиглаж болох системийг хөгжүүлж байна. Энэхүү систем нь зүрхний хэмнэл алдагдсан тохиолдолд зүрхний шигдээс болох аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор автоматаар анхааруулга дохио өгөх үүрэгтэй. Хүн ямар төрлийн идэвхтэй хөдөлгөөн хийсэн үед зүрхний хэмнэл алдагдаж байгааг мэдэхийн тулд биенд нь наасан мэдрэгчүүд болон акселерометрийн өгөгдлүүдийг цуглуулсан. Бидний системийг хэрэглэж буй хүн хэвийн өдөр тутмын хэмнэлээ өөрчлөх шаардлагагүй бөгөөд хэрэв зүрхний хэмнэл алдагдаж байгааг систем мэдээлсэн тохиолдолд мэргэжлийн эмчид хандан төхөөрөмжийн цуглуулсан мэдээллээр өвчний шалтгааныг тогтоолгох, оношлуулах боломжтой юм.

Илтгэлийн төрөл: Улсын болон салбарын хэмжээний ЭШХ

Түлхүүр үг: #3D акселерометр #ECG holter #давтамжийн муж #мэдрэгчийн өгөгдөл

Илтгэл нэмсэн: Т.Амартүвшин

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019