Текстилийн инженер мэргэжлээр сурч буй гадаад оюутан заах солонгос хэл дээрх мэргэжлийн үг хэллэгийг сонгох нь

Илтгэсэн хурлын нэр: ШУТИС-ийн профессор, багш нарын "Эрдмийн чуулган"

Илтгэгч:  Н.Мэнд

Хамтран илтгэгч:

Илтгэсэн огноо: 2017-02-16

Илтгэлийн хураангуй:

Судалгааны ажлын товч танилцуулга:

Энэ судалгаа нь текстилийн мэргэжлээр сурах гэж бэлтгэж буй гадаад оюутанд зориулж, мэргэжлийн хичээлээ судлахад нь зайлшгүй шаардлагатай, урьдчилан мэдсэн байвал зохих мэргэжлийн үндсэн үг, хэллэгийг сонгох зорилготой.

Текстилийн мэргэжлийн үндсэн үг хэллэгийг сонгохын тулд мэргэжлийн сурах бичиг ба эрдэм шинжилгээний өгүүллэгээр raw corpus байгуулах нь зохистой бөгөөд давтамж болон мэргэжилтэний туршлагад суурилсан үнэлгээ, мөн хамрах хүрээ зэргийг бүхэлд нь авч үзэж үг сонгох шаардлагатай болохыг тодорхойлж гаргасан. Өмнөх судалгаануудад мэргэжлийн үгээс нэр үгийг сонгож жагсаалт гаргасан бол нэр үг төдийгүй бусад аймгийн үгсийг сонгох шаардлагатай, түүнчлэн нэр үгийн Co-occurrence –ийн мэдээллийг хамтад нь өгвөл суралцагч төдийгүй тухайн салбарын мэргэжлийн бус солонгос хэлний багш солонгос хэл заахад заах· арга зүйн илүү үр өгөөжтэй материал болох нь тодорхой болсон.

Текстилийн салбарын мэргэжлийн сурах бичиг ба эрдэм шинжилгээний өгүүллэгээр 857,895 үг бүхий raw corpus байгуулж, нэр үгийн 95%-ийг үндсэн объект болгосон. Эдгээр үгээ  “солонгос хэлний үндсэн үг”ийн жагсаалттай тулгаж үндсэн үгийг хассан бөгөөд ингэхдээ текстилийн мэргэжлийн толь бичигтэй харьцуулан солонгос хэлний үндсэн үг болон текстилийн салбарын мэргэжлийн үгийг ялгаж зарим үгийг текстилийн салбарын үндсэн үг гэж үзэн судалгааны объектод хамрууллаа. “Солонгос хэлний үндсэн үг”тэй нийт 2033 үг давхцсан бөгөөд эдгээр нь текстилийн мэргэжлийн текстэд гарсан нийт нэр үгийн 7.6%-ийг эзэлж байлаа. Дараа нь Sin, Myeong-seon(2004) Academic Vocabulary-тай давхцаж буй үгийг хассан бөгөөд нийт 585 үг давхцаж байлаа. Нэр үгэнд эзэлж буй хувь нь 2.2% байв. Дараа нь нэг үетэй ханз үг нь data processing явцад ambiguity ялгахад хэцүү тул сонгож буй үгийг оновчтой байлгахын тулд нэг үетэй ханз үгийг хаслаа. Гэхдээ утга тодорхой ойлгомжтой мэргэжлийн үг хасагдах магадлалыг бодож текстилийн мэргэжлийн толь бичигт толгой үгээр орсон ганц үетэй 24 нэр үгийг судалгааны объектод хамрууллаа.

Текстилийн мэргэжлийн үндсэн үгийг сонгохын тулд мэргэжлийн текстэд 20-оос дээш давтамжтай гарсан өндөр давтамжтай үгийг мэргэжлийн багт өгч мэргэжлийн зайлшгүй шаардлагатай гэсэн үгийн сонголт хийлгүүлэхэд мэргэжлийн баг 886 үгийг “мэргэжлийн чухал” гэсэн үнэлгээ өгсөн бөгөөд эдгээр үгсийг дахин хэрэглээний хүрээгээр ангилж сонголт хийлээ. Өргөн хүрээнд хэрэглэгдэж буй үгсийг текстилийн мэргэжлийн толь бичигтэй харьцуулан мэргэжлийн үндсэн үг мөн эсэхийг харгалзан үзээд 203 үгийг текстилийн мэргэжлийн үндсэн үгээр сонголоо. Үйл үг нь мэргэжлийн үгстэй хязгаарлагдмал байдлаар хэрэглэгддэг онцлогтой хэмээн үзэж сонгосон 203 үндсэн үгтэй хамт хэрэглэгдэж буй үйл үгсийг гаргаж, онцлогийг харууллаа. Сонгосон үгийн Collocation мэдээлэл гадаад хэлний сургалт заах арга зүйд чухал ба зайлшгүй шаардлагатай болохыг үүгээр баталж харууллаа.

Судалгааны ажлын үр дүн:

Энэхүү судалгаанд хэрэглэсэн корпус нь инженерийн мэргэжлийн үндсэн үг сонгосон өмнөх судалгаануудын “үгийн товъёог корпус”аас өөр текстилийн мэргэжлээр суралцахаар бэлдэж буй оюутнуудын өдөр тутам ашигладаг сурах бичиг, эрдэм шинжилгээний өгүүллэгээс бүрдсэн корпус бөгөөд эндээс суралцагчийн шаардлагад нийцсэн, бодит үгийн жагсаалт гарсан. Үг сонгохдоо Hybrid Method ашиглаж methodology оновчтой болон reliability бүрдүүлж өгсөн. Нэр үгийн жагсаалтыг дурдаад өнгөрдөг байсан өмнөх судалгаанаас ялгарч, сонгосон үгийн Co-occurrence холбоог бодит жишээнээс гаргаж, түүний онцлогийг харуулсан. Ийнхүү importance, professionality, range of use –г тооцож сонгосон текстилийн мэргэжлийн үндсэн үгийн жагсаалт ба бодит жишээ дээр тулгуурлан гаргасан үгийн Co-occurrence мэдээлэл нь мэргэжлийн үг хэллэгийг системтэй заах аргазүйд хувь нэмэр болох төдийгүй мэргэжлийн үг хэллэгийн толь, сурах бичиг зохиох зэрэгт үр өгөөжтэй үндсэн материал болно хэмээн үзэж байна.

Илтгэлийн төрөл: Их сургуулийн ЭШХ

Түлхүүр үг:

Илтгэл нэмсэн: Н.Мэнд

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль © 2019